images

Футзалын ДАШТ-д оролцсон монгол залуус “Шударга тоглолттой баг” шагнал авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-18


   Хятадын Шанхай хотноо энэ сарын 10-16-ны өдрүүдэд оюутны футзалын ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг анх удаагаа оролцож, “Шударга тоглолттой баг” шагнал авав. П.Алтантулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон манай баг хэсэгтээ нэг хожиж, гурав хожигдсон юм. Тэд Хорват, Украин, Шинэ Зеланд, Арабын нэгдсэн Эмират улстай нэг хэсэгт хуваагдсан бөгөөд энэ хэсгээс шалгарсан Хорватын баг ДАШТ-ий аварга болж, Украины баг хагас шигшээд үлджээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Бразилын баг түрүүлж, португалчууд удаалсан байна. Тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй долоон баг оролцож хурд хүчээ сорив.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.