Монголын баг футзалын оюутны ДАШТ-ий анхны хожлоо авлаа
Чихэнд чимэгтэй
2024-06-14
Хятадын Шанхай хотноо футзалын оюутны ДАШТ энэ сарын 10-16-ны хооронд болж байна. Уг тэмцээнд оролцож буй Монголын баг өнөөдөр дөрөв дэх тоглолтоо Арабын нэгдсэн Эмират улсын эсрэг хийж анхны хожлоо авав. Манай тамирчид энэ сарын 10-нд анхны тоглолтоо Хорватын багтай хийж 9:0, дараагийн тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж 2:0 онооны зөрүүтэй ялагдсан билээ. Харин тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр Украины багтай тоглохдоо анхны гоолоо оруулж 8:1 онооны зөрүүгээр хожигдсон. Энэ үед Монголын багийн анхны гоолыг Э.Бат-Оргилын дамжуулалтаар Б.Энхбилэг оруулсан юм. Өнөөдрийн тоглолтод манай тамирчид зургаан гоол оруулж, нэг гоол алджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.