images

Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монголд айлчилж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-11


   Лаос улсын төрийн тэргүүн Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар өнөөдөр Монголд айлчилж байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч оны 11 дүгээр сард тус улсад айлчлахдаа тэднийг эх орондоо урьсан юм. Ингэснээр Лаос улсын ерөнхийлөгч 17 жилийн дараа Монголд дахин төрийн айлчлал хийж байна. Тэднийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авав. Улмаар ёслолын үйл ажиллагааны дараа талууд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн албаны тухай гурван баримт бичигт гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд эмнэлгийн оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох, Монголоос Лаос руу үхэр, адуу, хонь, ямааны мах экспортлох, төрийн албаны шинэтгэлийн туршлага солилцох, судалгаа хийх асуудлыг тусгажээ. Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос улсын ерөнхийлөгч 1980 оноос хойш Монголд хийж байгаа дөрөв дэх айлчлал энэ болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.