images

Худалдаж авч буй утсаа хулгайн гар утас эсэхийг шалгах боломжтой

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-11


   Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” руу орсноор худалдан авах гэж буй хуучин гар утсаа хулгайнх эсэхийг мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, утсаа алдсан, гээсэн хүн Цагдаагийн байгууллагад мэдэгдэж,тус байгууллага төрийн мэдээлэл солилцооны Хур системээр дамжуулан хайж буй гар утасны мэдээллийг “E-Mongolia”-д оруулна. Ингэснээр иргэд аппликейшнийхаа Цагдаа, шүүх, гааль хэсгээс Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах гэсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авч IMEI кодыг хайлтын утга дээр оруулж мэдээлэл авна. Харин гар утасныхаа IMEI кодыг хайрцаг дээрээс, settings буюу тохиргоо хэсгээс, эсвэл *#06# дугаарт залган мэдэх боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.