Монголоос Польшид суугаа Элчин сайд Украинд ажиллав
Чихэнд чимэгтэй
2024-06-11
Монголоос Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж энэ сарын эхээр Украинд очиж уулзалт хийжээ. Тэрбээр тус улсыг хавсран суугаа Элчин сайд тул тийн зочилж Гадаад хэргийн дэд сайд Евген Перебенийнис, Украины Дээд Зөвлөлийн Гадаад бодлого, Засгийн газар хоорондын харилцааны байнгын хорооны дарга Олександр Мережко тэргүүтэй хэд хэдэн байнгын хорооны даргатай уулзсан байна. Орос, Украины хоорондын зөрчил намжаагүй байгаа энэ үед Монгол улс аль алинтай нь сайн харилцаатай байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 21-нд Владимир Зеленскийтэй утсаар ярьсан юм. Харин энэ удаа Б.Дорж очихдоо Украины парламент дахь Монголын бүлгийн дарга Игорь Кривошеев болон гишүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Геннадий Чижиков болон зарим компанийн төлөөлөл, монгол иргэдтэй уулзжээ. Манай хоёр улсын дипломат харилцааны 30 жилийн ой хоёр жилийн өмнө тохиосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.