images

Улаанбаатараас Далянь руу 13 жилийн дараа шууд нислэг үйлджээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-10


   Монголын “Hunnu Air” компани Улаанбаатараас Хятадын Ляонин мужийн Далянь хот руу өнгөрөгч даваа гарагт 93 зорчигчтэй захиалгат нислэг үйлдсэн нь 13 жилийн дараа тус хоёр хотын хооронд үйлдсэн анхны шууд нислэг болсон талаар “China Daily” сонин мэдээллээ. Энэ талаар Далянь хотын Соёл, аялал жуулчлалын товчооны дарга Ван Вэнёон “Далянь бол Улаанбаатараас хамгийн ойр орших далайн эрэг. Одоогийн визгүй нэвтрэх бодлогын үр шимээр Монголоос олон жуулчин зорин ирэх төлөвтэй байна” хэмээн ярьжээ. Мөн тус хотын олон улсын нисэх онгоцны буудлын агаарын тээврийн сүлжээнд шинэ маршрут болсон байна. Жуулчдад зориулсан уг богино хугацааны захиалгат нислэг наймдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.