images

Онокацү Б.Чойжилсүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар есөн даваатай

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-23


   Японы мэргэжлийн сүмогийн зуны башёд жюүрёо зиндааны бөх Онокацү Б.Чойжилсүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар амжилттай сайн барилдаж байна. Онокацү тав дахь өдрийн барилдаанд Казакэнод өвдөг шороодож, нэг гоц мөргөсөн бол бусад өрсөлдөгчөө бүгдийг ялснаар Нацү башёд Монголын сүмочдыг даваагаар тэргүүлж байгаа юм. Б.Чойжилсүрэн өдгөө 24 настай, Ниппон спортын шинжлэх ухааны их сургуулийн оюутан бөгөөд 2022 онд Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээнд түрүүлж оюутны ёкозүна цол хүртсэн билээ. Харин Г.Мөнхсайхан өнгөрөгч хоёрдугаар сард Токиод хуримаа хийсэн бөгөөд бэртлээ эдгээж дээд зиндаанд дахин барилдах зорилготой. Жюүрёо зиндаанд Монголын дөрвөн сүмоч барилддагаас Тамашохо Э.Энхманлай долоо, Дайшохо Ч.Шижирбаяр гурван даваатай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.