images

“The Hu”, “Iron Maiden” хамтлагийн тоглолтын тасалбар маргааш худалдаанд гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Английн домогт хүнд металл хамтлаг  "Iron Maiden” Хойд Америкт хийх аялан тоглолтдоо Монголын “The Hu” хамтлагийг урилаа. Тус хамтлаг “The Future Past” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өнгөрөгч оны тавдугаар сард Словени улсаас эхлүүлсэн бол ирэх аравдугаар сарын 4-нөөс 11 дүгээр сарын 17-ны хооронд Хойд Америкт үргэлжлүүлэх ажээ. Тэгвэл уг тоглолтын тасалбар маргааш Америкийн цагаар 10 цагт худалдаанд гарна. “Iron Maiden” хамтлаг ирэх есдүгээр сард Австралид 13, 12 дугаар сард Бразилд хоёр тоглолт хийх төлөвлөгөөтэй бол Хойд Америкт хоёр сарын хугацаанд 24 удаа тоглоно. Харин “The Hu” хамтлаг энэ сард  Австралид гурван өдөр тоглосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.