images

“Сэр сэр салхи” кино Францад гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-28


   Найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи” буюу “City of Wind” кино ирэх дөрөвдүгээр сарын 24-нөөс "Un Jeune Chaman" нэрээр Францын кино театруудад гарахаар боллоо. Улмаар тус киног олон улсад гаргах ажил ийн эхэлж байгааг “Guru Media” компани мэдээлэв. Манай улсаас энэ оны нэгдүгээр сард найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Франц, Швейцарын кино театруудад гарсан билээ. Олон улсад анх удаа ашиг олох зорилгоор гарах гэж байгаа “Сэр сэр салхи” бүтээл нь өнгөрсөн хугацаанд олон улсын кино наадмын дэлгэцнээ олон удаа гарсан билээ. Хамгийн сүүлд энэ сарын эхээр Хонконг, Японд болсон кино наадмын дэлгэцнээ гарч гол дүрийн жүжигчин Б.Тэргэл Азийн кино академийн “Шилдэг залуу жүжигчин” шагнал авсан бол кино нь 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмаас тэргүүн шагналыг нэг өдөр хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.