images

Улаанбаатар хотын агаарын чанар сайжирч байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-27


   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн агаарын чанарын 2023 оны тайлан өнгөрөгч мягмар гарагт гарлаа. Зургаа дахь жилдээ гарч буй уг тайлангаар, өнгөрсөн онд ердөө долоон улс эрүүл агаартай байсан гэсэн дүн гарчээ. Уг судалгааг “IQAir” байгууллагын агаарын чанарын шинжээчид дэлхийн 134 орны 7812 байршил дахь 30 мянга гаруй агаарын чанарын мониторингийн станцаас мэдээлэл цуглуулж улс, бүс, хотоор нь хийжээ. Цэвэр агаартай долоон улс нь Австрали, Эстони, Финланд, Гренада, Исланд, Мауритиус, Шинэ Зеланд юм. Харин хамгийн их агаарын бохирдолтой таван улс нь Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркино Фасо байжээ. Гэхдээ 134 улсын 124 буюу 92.5 хувь нь агаарын чанарын удирдамжид зааснаас их бохирдолтой байна гэсэн үр дүн гарсан юм. Харин манай улсын хувьд зохих түвшнээс 3-5 дахин бохирдолтой орны тоонд багтсан бөгөөд Улаанбаатар хот дэлхийн 7812 хотоос агаарын чанараараа 982 дугаарт оржээ. 2023 оны жилийн дунджаар Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын хэмжээ 22.5 µg/m3 байсан бөгөөд сүүлийн таван жилийн турш тасралтгүй буурсан буюу 2018 онд 58.5, 2019 онд 62, 2020 онд 46.6, 2021 онд 33.8, 2022 онд 30.6 µg/m3 байжээ. Аймгийн төвүүдийн тухайд, уг судалгаанд хамрагдсан Архангай аймгийн Цэцэрлэг хотын тоосонцорын хэмжээ 19.3 µg/m3 гарч, дэлхийн 7812 хотоос 1238-д орсон байна. Энэ нь сүүлийн хоёр жилд тус аймгийн агаарын бохирдол өмнөхөөсөө нэмэгдсэн үзүүлэлт юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.