images

Монгол улс аз жаргалын индексээр 143 орноос 77-д жагсав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-21


   НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, Оксфордын их сургуулийн Хүний сайн сайхан байдлын судалгааны төв зэрэг арван байгууллагын хамтран гаргадаг Дэлхийн аз жаргалын тайлан өчигдөр буюу Дэлхийн аз жаргалын өдрөөр гарлаа. Улмаар уг тайланг долоо дахь жилдээ Финланд улс тэргүүлэв. Тус улсын дараа эхний аравт, Дани, Исланд, Швед, Израиль, Нидерланд, Норвеги, Люксембург, Швейцар, Австрали оржээ. Харин манай улс 143 орноос 77-д орсон байна. Энэхүү судалгааг хийхдээ гурван гол шалгуурт үндэслэдэг аж. Эхнийх нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь амьдралын хувьсал өөрчлөлт нь ямар байсан бэ гэдгийг судалдаг бол нөгөө хоёр нь эерэг болон сөрөг эмоци буюу сэтгэл хөдлөлийн судалгаа юм. Ингэхдээ тухайн улсын иргэдээс судалгаа авч амьдралыг нь 0-10 хооронд үнэлүүлдэг. Энэ үед улс орны иргэд өөр өөр хариулт өгч байгаагийн шалтгаан нь нэг хүнд оногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, насжилт, эрх чөлөө гэх мэт олон хүчин зүйл байдаг байна.

Гэрэл зургийг “Faces of Mongolia” сайтаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.