images

Монголчууд “Counter Strike 2”-аар Хятадыг хожив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-20


   Данийн Копэнхагэн хотноо энэ сарын 17-нд эхэлсэн“Counter Strike 2” тоглоомын аварга шалгаруулах “PGL Copenhagen Major 2024” тэмцээнд гурван тивийн 24 шилдэг баг хасагдах журмаар өрсөлдөж байна. Монгол улсаас оролцож буй долоон гишүүнтэй “The MongolZ” баг өчигдөр орой Хятадын “Lynn Vision“ багтай тоглож, 2:0 харьцаатай хожжээ. Манай баг тэмцээний эхний өдөр Туркийн “Eternal Fire” багтай тоглож хожигдсон бол түүний дараа Данийн “Ecstatic” багт мөн 13:10 оноогоор хожигдсон юм. Харин Хятадын багтай тоглохын өмнө Орос, Казахстан тамирчдын хамтарсан “Amkal” багийг 2:1 оноогоор хожсоноор хоёр хожил, хоёр ялагдалтайгаар тэмцээнд чансаагаараа аравдугаарт эрэмбэлэгдэж байна. Уг тэмцээний шагналын сан 1 сая 250 мянган доллар бөгөөд түрүүлсэн баг 500 мянга, дэд байр 170 мянга, 3-4 дүгээр байр 80 мянга, 5-8 дугаар байр 45 мянган долларын шагнал авах юм. Тэмцээний тайз, ширээг зохион байгуулагч, шинжээч, ажиглагч, шүүмж хэлэгч, сурвалжлагчаар АНУ, Герман, Дани, Энэтхэг, Канад, Их Британи улсын төлөөлөл ажиллаж байна. Энэхүү өндөр түвшний тэмцээний өрсөлдөөнөөс хасагдсан Хятадын багийн дасгалжуулагч “Цаашид “The MongolZ” багийг дэмжинэ” хэмээн хэвлэлд ярьжээ. Тэмцээн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.