Жэк Уэтерфорд Хубилай хааны тухай ном гаргана
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Америкийн түүхч Жэк Уэтерфорд “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” хэмээх шинэ номоо “Amazon” худалдааны платформд байршуулж урьдчилсан захиалга авч эхэллээ. Шинэ номдоо тэрбээр Хубилай хаан 1279 онд Юань гүрнийг байгуулан далай тэнгисийг эзэгнэсэн тухай өгүүлжээ. Уг номыг “Bloomsbury Publishing” хэвлэлийн газарт хэвлүүлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 29-нээс худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Харин “Amazon” тухайн өдрийг хүртэл урьдчилсан захиалга аваад 30-наас захиалгыг түгээж эхлэх ажээ. Шинэ ном 352 хуудастай бөгөөд англи хэлээр гарна. 2022 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон хүртсэн Ж.Уэтерфорд өмнө нь "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан", "Монгол хатдын нууц түүх" номууд гаргасан нь олон улсад борлуулалтаараа тэргүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.