Хятад улс Төв аймгийн 500 малчинд тусаллаа
Чихэнд чимэгтэй
2024-03-19
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуан нар өчигдөр Төв аймгийн Эрдэнэ суманд айлчиллаа. Тэд зудад нэрвэгдсэн малчидтай уулзаж Хятадаас ирүүлсэн тусламжийн эд зүйлсийг хүлээлгэн өгчээ. Тусламжийн бараанд дулаан хувцас, өвс тэжээл, бусад шаардлагатай зүйлс бий бөгөөд 500 малчин өрхөд хуваарилан өгөх ажээ. Энэ үеэр Элчин сайд “Монгол улсад нүүрлэсэн байгалийн гамшигт Хятад улс анхаарч тусламжийн гараа сунгахад манлайлан оролцож байна. Энэ нь хөрш орнууд болохын хувьд хийх ёстой зүйл төдийгүй зовлон жаргалаа хуваалцсан хоёр улсын гүнзгий найрамдалт харилцаа юм” гэжээ. Энэ онд хоёр улсын найрамдалт харилцааны 75 жилийн ой тохиох билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.