Өмнөд Солонгосоос Монголд шинэ Элчин сайд томиллоо
Чихэнд чимэгтэй
2024-03-19
Өмнөд Солонгосоос Монгол улсад сууж буй Элчин сайд Ким Жон Гү нь шинээр байгуулсан намын гишүүний тоог гүйцээх зорилгоор Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын мэдээллийг ашигласан гэх хэрэгт буруутгагдаж буй тул тус улсын Гадаад яамнаас шинэ Элчин сайд томиллоо. Шинээр ирэх гэж буй Элчин сайдыг Чой Жин-Вон гэдэг бөгөөд тус улсаас АНУ-д консулаар сууж байсан туршлагатай дипломатч хүн ажээ. Мөн тэрбээр тус улсын Дотоод хэргийн яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан захирал байжээ. Харин Ким Жон Гү 2022 оны 12 дугаар сараас хойш Монголд ердөө 15 сар Элчин сайдаар ажиллаад буцах гэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.