Монгол улс өнгөрөгч сард гадаадын 1897 иргэнд цахим виз олголоо
Чихэнд чимэгтэй
2024-03-19
Монгол улс өнгөрөгч хоёрдугаар сард 1216 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 28 улсын 1897 иргэнд цахим виз олгосон тухай Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Мөн тус байгууллага 612 гадаадын иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгож, 1309 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Түүнчлэн 5772 гадаадын иргэн манай улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэх, сунгуулах, түр ирэгчийн бүртгэл хийлгэх, хасуулах, визийн хугацаагаа сунгуулахаар утсаар хандсан бол 96 иргэн биеэр ирж, 18 иргэн цахимаар үйлчилгээ авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.