images

Монголын Элчин сайд Цюрихийн их сургуульд зочлов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-15


   Швейцар улсад суугаа Монгол улсын Элчин сайд Д.Гэрэлмаа өчигдөр Цюрихийн их сургуулийн Хуулийн факультетийн декан, Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч декан, менежер нартай уулзжээ. Уулзалтын зорилго нь Монголын хуулийн сургуулиудыг тус сургуультай холбох явдал байв. Иймд иргэн, бизнес, олон улсын эрх зүйн салбарт тус сургуулийн Хуулийн факультеттэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Тус сургууль нь “Times Higher Education” их сургуулийн индексээр энэ онд 80 дугаарт орсон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд өнгөрсөн оноос хоёр байраар ахисан үзүүлэлттэй байгаа юм. Харин “QS World University Rankings” индексээр 91 дүгээрт жагсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.