images

“Hummer” машинтай монгол аялагчид 28 мянган км аялжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-15


  “Hummer” машинаар дэлхийг тойрох аялалдаа өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 30-нд гарсан аялагч Болор-Эрдэнийн гэр бүл гуравдугаар сарын 11-нд Чех дэх Монголын Элчин сайдын яаманд очжээ. Тэд Франц, Швейцар зэрэг 20 гаруй орныг дайран 28 мянган км замыг туулж, аяллынхаа 103 дахь өдөр Прага хотноо очсон нь энэ юм. Хоёрдугаар сарын 22-ны байдлаар тэд Баруун Европын орнуудаар 25 мянган км аялаад байсан билээ. Аяллын зорилго нь мазаалай баавгайг устахаас аврахыг хүмүүст уриалах явдал юм. Иймд тэд цөлийн өнгөтэй машин унаж, мазаалай баавгайг таниулах ажил хийж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.