Японы соёлын өдрүүд ирэх наймдугаар сарын 17-18-нд болно
Чихэнд чимэгтэй
2024-03-14
Өнгөрсөн оны 12 дугаар сард Монголд шинээр томилогдсон Японы Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү өчигдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай уулзлаа. Тэрбээр ирэх жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Японы соёлын өдрүүдийг наймдугаар сарын 17-18-нд хийхээр төлөвлөж буйгаа дуулгасан байна. Мөн шинэ оны эхний өдөр болсон Нотогийн газар хөдлөлтөд тусламж өгсөн нийслэлийн иргэдэд талархаж буйгаа илэрхийлжээ. Манай нийслэл хот одоогийн байдлаар Японы Токио, Саппоро, Мияконожо хотуудтай хамтран ажилладаг. Цаашид энэ хамтын ажиллагаагаа хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын талбарт өргөжүүлэх тухай тэд мөн ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.