Хаврын башёд Тэрүнофүжи хоёр давж, нэг уналаа
Чихэнд чимэгтэй
2024-03-13
Осака хотын “Edion Arena” ордонд энэ сарын 10-нд хаврын анхны башё эхэлсэн билээ. Энэ удаагийн башёд түрүүлж Эзэн хааны цомыг арав дахь удаагаа хүртэхээр зорьж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдрийн барилдаанд Нишикигид унаж, дараагийн хоёр өдөр нь Үра, Асанояамагаар давлаа. Харин маргааш Мэйсэйтэй учраа таарсан байна. Харин өнгөрөгч нэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өндөрлүүлсэн оозэки Хоошёорюү Үрад унаж, Нишикиги, Атамифүжигээр давав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.