images

Монгол шатар “Дэлхийн шатрын алдрын танхим”-д байршив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-13


   Монголын "Хаан шатар" компани "Нөхөрлөл" сэдэвт их гарын шатраа АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хот дахь “Дэлхийн шатрын алдрын танхим” музейд бэлэглэлээ. Тус компанид 2022 онд уг музейгээс хамтран ажиллах санал тавьж байжээ. Улмаар энэ сарын 11-нд "Америкийн цом" шатрын сүпер мастеруудын тэмцээний нээлтийн үеэр “Нөхөрлөл” шатрыг бэлэглэж, тус компанийн захирал Ч.Бат-Оюун тэмцээний нээлтийн хонхыг цохив. “Хаан шатар” компани 2015 оноос бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болгож шатар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “Нөхөрлөл” шатар нь Тэмүжин, Жамухын андлалыг харуулдгаараа онцлог. Мөн их, бага, дунд гарын шатрыг цайрын хайлшаар цутган хийдэг байна. Шатрууд нь “Чингис хаан” музей, Швейцарын Хөлөгт тоглоомын музейн үзмэрийн санд байдаг бөгөөд томоохон шатрын үзэсгэлэнгүүдэд оролцдог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.