“Хү” хамтлаг “Гэрэг” цомгоо шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2024-03-11
“Хү” хамтлаг 2019 онд гаргасан “Гэрэг” анхны цомгоо шинэчилж, дуулалтгүй буюу дан хөгжмийн хувилбараар гаргаснаа зарлалаа. Шинэ хувилбар нь “Spotify”, “Youtube”, “Soundcloud”, “Tidal”, “Deezer”, “Pandora” зэрэг хөгжмийн платформуудад оржээ. Энэ тухай хамтлагийн гишүүн Галаа “"Гэрэг" бол дэлхий дахинд биднийг болон хүннү рок урсгалыг танилцуулсан анхны цомог” гээд “Анхны цомгийнхоо хоёр хувилбарын аль алинд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг ашигласан. Тиймээс үүнийг зарлаж байгаадаа баяртай байна. Шүтэн бишрэгчдэд маань ч таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Шинэ хувилбартаа тэд “Halestorm” хамтлагийн Лззи Хэл, “Papa Roach” хамтлагийн Жакоби Шаддикс нартай хамтарсан байна. Тус хамтлаг энэ сарын 19-нд Австрали дахь аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд энэ сарын 25 хүртэл таван удаа тоглох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.