“Сэр сэр салхи” кино Японд түрүүлэхтэй зэрэгцэн гол дүрийн жүжигчин нь Азийн “Оскар” хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-03-11
Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” буюу “City of Wind” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл Азийн кино академийн “Шилдэг залуу жүжигчин” шагналыг өчигдөр орой авлаа. Үүний өмнөхөн буюу өглөө нь 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмаас “Сэр сэр салхи” кино тэргүүн шагналыг нь хүртсэн юм. Өдгөө 20 настай залуу жүжигчин Б.Тэргэл өнгөрсөн жилийн есдүгээр сард 80 дахь удаагийн Венецийн кино наадмын “Оризонти” хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” болж байв. Мөн Азийн кино академийн шагналын "Шилдэг залуу найруулагч" төрөлд П.Лхагвадулам нэр дэвшсэн билээ. Тэрбээр 79 дэх удаагийн Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагналыг “Есдүгээр сарын цас” бүтээлээрээ хүртсэн удаатай. “Сэр сэр салхи” бол Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл ажээ. Мөн энэ кино 2024 оны Оскарын шагналын “Уран сайхны кино”-ны шалгаруулалтад Монголоос нэр дэвшсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.