images

С.Ган-Эрдэнэ гурван их сургуулиас санал авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-11


   АНУ-ын Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуулийн аравдугаар ангийн сурагч, сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ баг, “Midwest" клубын тамирчин С.Ган-Эрдэнэ дахин хоёр их сургуулиас санал авлаа. Тэрбээр хамгийн түрүүнд Охайо их сургуулийн "Ohio Bobcats" багаас санал авсан бол энэ удаа Иллинойсийн их сургуулийн “Illinois Fighting”, "Rutgers" их сургуулийн “Rutgers Scarlet Knights” багаас санал авсан байна. Өмнө нь Ш.Энхийн-Одод "Rutgers" сургуулиас санал ирж байсан ч “Dayton Flyers” багийг сонгож байв. С.Ган-Эрдэнэ ирэх сард 17 нас хүрэх бөгөөд 18 насанд хүрч, коллежид элсэхээрээ NCАА-д тоглох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, 211 см өндөр монгол сагсчин хүү хоёр жилийн өмнөөс NCAA-н нэгдүгээр дивизионд багтах томоохон их сургуулиудад элсэн суралцаж, сагсан бөмбөгийн шигшээ багт нь тоглох саналыг авсаар байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.