images

Бээжингийн Улаан загалмай нийгэмлэг Монголын малчдад 14 мянган долларын тусламж илгээжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-08


   Хятадын Элчин сайдын яаманд энэ сарын 6-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан хүлээн авалт зохион байгууллаа. Энэ үеэр Бээжингийн Улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн малчдад зориулан илгээсэн 100 мянган юань буюу 14 мянган долларын тусламжийг Монголын Улаан загалмай нийгэмлэгт гардуулан өгсөн байна. Арга хэмжээнд Засгийн газрын төлөөлөгчид, улс төрийн намууд, хэвлэл мэдээллийнхэн, Хятадын олон нийтийн байгууллагууд, гадаадын Элчин сайдын яамд, Консулын газрынхан оролцсон болохыг “Синьхуа” агентлаг мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.