images

"Бүргэдийн баяр" маргааш, нөгөөдөр болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-08


   Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Монголын бүргэдчид холбоо" төрийн бус байгууллага, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газрын хамтран зохион байгуулдаг, 18 дахь удаагийн “Бүргэдийн баяр” гуравдугаар сарын 9, 10-нд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болох гэж байна. Наурызын баярыг угтан болдог уг баяр өнгөрсөн жил гуравдугаар сарын 4, 5-нд болж байсан юм. Тэгвэл энэ жил бүргэдтэй жагсаалын алхаа, казах үндэсний урлагийн тоглолт, бүргэдийн тэмцээн, морьтон баатрын үзүүлбэр, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойны үзүүлбэр, шонхрын ан хийх тэмцээн, тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн зохион байгуулах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.