images

30 сая долларын үнэтэй “Rolls-Royce” машин эзэндээ очив

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-06


   Их Британийн Rolls-Royce” компани дэлхийн хамгийн үнэтэй машиныг үйлдвэрлэснээ эзэнд нь хүлээлгэж өгчээ. “Arcadia Droptail” хэмээх энэ машин 30 сая долларын үнэтэй бөгөөд Сингапурын нэгэн бизнесмэн тус компанид захиалан бүтээлгэсэн байна. 600 морины хүчтэй 6.75 литрийн V12 хос турбо хөдөлгүүртэй энэ машины дотор бүхээгийг Dalbergia хэмээх ховор мод, үнэт арьсаар бүрсэн гэнэ. Зөвхөн эдгээр бүрээс, доторлгоог хийхэд “Rolls-Royce” компанийн ажилтнууд 8000 цаг зарцуулсан байна. Үүний өмнөх хамгийн үнэтэй машин болох мөн “Rolls-Royce”-ын “Boat Tail” машиныг Аргентины хөлбөмбөгчин, Туркийн “Галатасарай” клубын довтлогч Мауро Икарди өнгөрсөн жил 26 сая еврогоор худалдан авсан билээ. “Boat Tail” нь мөн хос V12 хөдөлгүүртэй, 600 морины хүчтэй юм. 2021-2022 онд ердөө гурван ширхэг үйлдвэрлэсэн уг машины нэг нь Америкийн дуучин Бэйонсэ, хоёр дахь нь нэгэн томоохон бизнесмэнд байдаг гэнэ.

Гэрэл зургийн эх сурвалж: Rolls-Royce Motor Cars

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.