NCAA-д тоглох дараагийн монгол тамирчин тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-03-06
Шаравжамцын Энхийн-Од хоёр жилийн өмнө Монголоос анх удаа АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ийн нэгдүгээр дивизионы “Dayton Flyers” багийн тоглогч болж байсан билээ. Тэгвэл энэ удаа Солонгын Ган-Эрдэнэ Охайо их сургуулийн "Ohio Bobcats" багаас санал хүлээн авч, тус лигт тоглох хоёр дахь монгол хүн болох нь тодорхой болов. Өдгөө 16 настай, Мичиган мужийн Энн Арбор хотын ахлах сургуулийн аравдугаар ангийн сурагч С.Ган-Эрдэнэ ирэх дөрөвдүгээр сард 17 нас хүрэх юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дараа NCAA-д тоглох насанд албан ёсоор хүрч коллежийн тэмцээнүүдэд оролцоно. Одоогийн байдлаар тус багийн урилгыг тамирчин хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд өөр их сургуулиудаас санал ирэх боломжтой. Тэрбээр 211 см өндөр бөгөөд сүүлийн хэдэн сар АНУ-д бэлтгэл хийж 135-аас 110 кг жинтэй болжээ. Мөн одоогийн байдлаар "Midwest" сагсан бөмбөгийн клуб, ахлах сургуулийнхаа шигшээ багт тоглож байна. Талбайд төвийн байрлалд тоглодог тэрбээр 2022 оны долоодугаар сард Монголд байхдаа Өсвөрийн зуны лиг, УАШТ-ий аварга болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.