НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын ерөнхий захирлыг Монголд урив
Чихэнд чимэгтэй
2024-03-05
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны наймдугаар сард Монголд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах гэж буйг зарласан билээ. Тэгвэл Женев дэх Монгол улсын Элчин сайдын яамны Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа уг уулзалтад оролцох урилгыг НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ерөнхий захирал Эми Попод өнөөдөр өгсөн байна. Э.Поп нь тус байгууллагын анхны эмэгтэй ерөнхий захирал бөгөөд 2023 оны аравдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллаж байгаа улс төрч, эрх зүйч бүсгүй ажээ. Түүнчлэн өнгөрөгч есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус уулзалтад орохыг урьсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.