Б.Болор "Дэлхийн мисс" тэмцээний авьяаслаг 14 оролцогчийн нэг боллоо
Чихэнд чимэгтэй
2024-03-05
Энэтхэгийн Мумбай хотноо болж буй 71 дэх удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд Монгол улсаас Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Болор оролцож байна. Өнөөдөр тэмцээний 15 дахь өдөр бөгөөд гуравдугаар сарын 9-нд энэ жилийн тэргүүн гоо бүсгүй тодрох юм. Өнгөрсөн хугацаанд Б.Болор тус тэмцээний авьяаслаг миссийн тэмцээний шилдэг 14 оролцогчийн нэг болжээ. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүүгийн “Цаст уулын охин” бүжгийг бүжсэн байна. Харин энэ шалгаруулалтын тэргүүн мисс нь Тунисийн гоо бүсгүй болжээ. Түүний араас Ирланд, Индонезийн гоо бүсгүйчүүд удаалсан бөгөөд тэд бүгд дуулах авьяасаараа тэргүүлэв. Мөн Б.Болор спортлог мисс шалгаруулах тэмцээний шилдэг 32-т үлдэж, Ази тивийн найман шилдэг спортлог миссийн нэг болсон юм. Одоо тэмцээний гол шалгуурын нэг болох мультимедиа тэмцээн болж байна. Өмнөх жилийн тэмцээнүүдэд монголчууд улсынхаа миссийг цахим орчинд идэвхтэй дэмжиж ялалт байгуулан шилдэг 15 оролцогчийн нэг болгож байсан туршлагатай билээ. Энэ жилийн тэмцээнд 120 орны гоо бүсгүй оролцож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.