images

Өндөр гэгээний хийцийн Ногоон дарь эх “Christie's” дуудлага худалдаанд орно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-03-04


   Их Британийн “Christie's” дуудлага худалдааны компани Монголын анхдугаар богд Г.Занабазарын хийцийн хүрэл цутгамал, алтан шармал Ногоон дарь эх бурханыг худалдаанд оруулахаар болжээ. Уг бүтээлийг 150-250 мянган долларын үнэ хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байгаа бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бүртгэл 16 өдрийн дараа хаагдаж, үнийн саналыг авч эхэлнэ. Өндөр гэгээн Г.Занабазарын XVII-XVIII зуунд урласан уг бүтээл Азийн Буддын шашны эд өлгийн зүйлийн дэлхийн хамгийн баялаг хувийн цуглуулгын нэг "Nyingjei Lam Collection" хэмээн нэрд гарсан цуглуулгад байдаг бөгөөд цуглуулагч нь нэрээ зарлаагүй байна. Уг цуглуулга дахь бүтээлүүд дэлхийн томоохон музей, үзэсгэлэнд тавигдахаас гадна “Christie's”, Sotheby's”, “Bonhams” зэрэг урлагийн бүтээлийн томоохон дуудлага худалдаанд байнга ордгийн нэг нь энэ юм. 2013 оны гуравдугаар сарын 19-нд Нью-Йоркод болсон “Christie's” дуудлага худалдаагаар Өндөр гэгээний хийцийн Цагаан дарь эх бурхан 627.750 доллароор зарагдаж байв. “Christie's” нь дэлхийн хамгийн том дуудлага худалдааны компани бөгөөд 2022 онд арилжсан бүтээлийнх нь нийт үнэ 8.4 тэрбум, 2023 онд 6.2 тэрбум доллар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.