Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хаврын башёд зодоглохоо мэдэгдэв
Чихэнд чимэгтэй
2024-03-01
Японы мэргэжлийн сүмод одоогоор идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч даваа гарагт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Шинэ оны эхний башёд түрүүлсэн тэрбээр хаврын башёд зодоглож, дараалан ялалт байгуулах зорилго тавьснаа хэвлэлийнхэнд ярьжээ. Осака хотын “Edion Arena” ордонд энэ сарын 10-24-нд болох хаврын анхны башёд түрүүлбэл тэр эзэн хааны цомыг 10 дахь удаагаа хүртэх юм. Өөрөөр хэлбэл, Г.Ган-Эрдэнэ түрүүгээ хоёр оронтой тоонд хүргэхээр зорьж байгаа аж. Хэвлэлийн хурал дээр тэрбээр “Би өдөр бүр бүх хүч чадлаараа өрсөлдөх болно” гэжээ. Мөн “Ар араасаа болж буй тэмцээнд ялахын төлөө хичээж дахиад нэг удаа тултал зүтгэнэ” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.