“Говь” компанийн бүтээгдэхүүн “OEKO TEX-STANDARD 100” гэрчилгээгээр баталгаажлаа
Чихэнд чимэгтэй
2024-02-23
“Говь” компанийн ноолууран бүтээгдэхүүн хүний биед ямар нэг харшил үүсгэж, сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг олон улсын стандартаар баталгаажууллаа. Тодруулбал, Швейцар улсын Цюрих хотод төвтэй “OEKO-TEX” байгууллагаас олгодог “Standart 100” гэрчилгээг тус компани Монголоос анх удаа бэлэн бүтээгдэхүүн дээр авсан байна. Гэрчилгээ авах ажлыг Монгол улсын Засгийн газрын "Экспортыг дэмжих төсөл"-ийн хүрээнд UNIDO буюу НҮБ-ын ҮХБ-ын тэтгэлгээр хийсэн аж. 2019 оны байдлаар уг гэрчилгээг дэлхийн 100 гаруй орны 16 мянга гаруй үйлдвэр, брэндүүд авсан байжээ. Мөн тэдгээрийн ихэнх нь даавуун материалаар бүтээгдэхүүн урладаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.