images

Хакүхо аваргын цомын тэмцээнээс гурван монгол хүүхэд шагнал авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-02-16


   Японы нийслэл Токио хотод энэ сарын 12-нд М.Даваажаргалын нэрэмжит 14 дэх удаагийн “Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээн боллоо. Өнгөрсөн жил уг тэмцээнд есөн орны 900 гаруй хүүхэд өрсөлдсөн бол энэ жил арван орны 1100 хүүхэд хүч үзжээ. Улмаар Монголоос зодоглосон хүүхдүүд нэг алт, нэг хүрэл медаль авав. Хүүхдүүдийн дунд найман насны ангиллаар зохион байгуулдаг уг тэмцээний дөрөвдүгээр ангилалд Цолмоны Хаш-Эрдэнэ түрүүлсэн бол бусад ангилалд япон хүүхдүүд түрүүлжээ. Харин тавдугаар ангилалд Тэмүжиний Чилүгэн хүрэл медаль хүртсэн байна. Багийн дүнгээр Монгол улс гуравдугаар байр эзэлсэн бол эхний хоёр байрыг Японы “Kishiwa Sumo Boys”, “Tomobe Sumo Boys” дэвжээ эзэллээ. Мөн Өлзийхишигийн Хашмаргад зохион байгуулагчдын нэрэмжит шагналын эзэн болжээ. “Хакүхо цом” бол өсвөр насны хөвгүүдийн дунд болдог дэлхийн хамгийн том сүмогийн тэмцээн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.