Валентины өдрийн дуудлага худалдаагаар 247 сарнай 17 сая төгрөгийн үнэ хүрлээ
Чихэнд чимэгтэй
2024-02-15
Валентины баярын өдөр “Зайсан хилл” танхимд болсон “Мөнхийн рэп” хамтлагийн “One Night Only” тоглолтын зохион байгуулагчид “Цэцэгчин ээжүүд” таримал цэцгийн дэлгүүртэй хамтран 247 ширхэг улаан сарнайн баглаа дуудлага худалдаанд оруулав. Баглаа цэцгийн өртөг 850 мянга бөгөөд нэг сая төгрөгөөc дуудлага худалдааг эхлүүлжээ. Улмаар оролцогчид 1.2 сая, хоёр саяын үнэ хэлснээс хойш нэг нэг саяар өссөөр 17 сая төгрөгөөр зарагдав. Цэцгийг нэгэн залуу хөл хүнд эхнэртээ авч өгсөн байна. Тоглолтыг зохион байгуулагчид ашгийнхаа тодорхой хувь болох таван сая төгрөгийг сайн үйлсийн аянд зарцуулах ажээ. Сонирхуулахад, 247 ширхэг сарнайг бооход дөрвөн цагийн хугацаа орсон байна. Мөн хоёр жилийн өмнө “Харанга” хамтлагийн тоглолтын үеэр 247 сарнай 28 сая төгрөгийн үнэ хүрч байв. Тэгвэл “Цэцэгчин ээжүүд” дэлгүүр ирэх сарын 8-нд болох “Салхи” хамтлагын тоглолтын үеэр мөн цэцгийн баглаа дуудлага худалдаанд оруулахад хамтран ажиллаж магадгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.