images

Ө.Сэнгэсамдан Хятадын “Super brain” нэвтрүүлэгт оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-02-14


   Ой тогтоолтын дэлхийн аварга Э.Энхмөнх 2016, Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарын 2023 онд оролцож байсан Хятадын “Jiangsu” телевизийн “Super brain” нэвтрүүлэгт Ө.Сэнгэсамдан оролцохоор боллоо. Тэрбээр 2014 оны ой тогтоолтын ДАШТ-ий гуравдугаар байрын шагналт, 2015 оны ААШТ-ий аварга, олон улсын их мастер бөгөөд “Монголын оюун ухааны академи”-д багшилж, оюуны спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай улсаас “Super Brain" нэвтрүүлэгт оролцсон тамирчид бүгд өрсөлдөгчөө ялсан бөгөөд дасгалжуулагч нь Ө.Сэнгэсамдан байв. Тэрбээр энэ удаа мөн л Хятадын ой тогтоолтын мастеруудтай өрсөлдөх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.