images

Шинэ автобуснуудыг ашиглаж буй компаниудтай гэрээ байгуулав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-31


   Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Хятадын "Yutong" компаниас авч буй 600 автобуснаас Монголд орж ирээд буй 115-ыг нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гурван компанид ашиглуулах талаар гэрээг өчигдөр хийлээ. Тухайлбал, “Эмсид” компанид 12.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 45 автобус, “Сутайн буянт” компанид 50 автобус, “Мяралзаа” компанид 20 автобусыг долоон жилийн хугацаанд төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулав. Тээврийн хэрэгслийн үнийг тухайн компаниуд бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөх ажээ. Үлдсэн 485 автобусыг ирэхэд мөн ижил үйлчилгээ эрхэлдэг 13 компанитай НЗДТГ гэрээ байгуулж хамтран ажиллана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.