images

Монголын тоглогчид Азийн сүдокүгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-25


   Японы эвлүүлдэг тоглоомын холбооноос Ази тивийн сүдокүгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-нд зохион байгуулах гэж байна. Тус улсад анх удаа болох гэж буй энэ тэмцээнд 11 орны 75 хүн оролцох ажээ. Тодруулбал, тивээсээ Монгол, Япон, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур, Тайланд, Тайваний тамирчид оролцох бол албан бус оролцогчийн статустайгаар Чех, Францын нэг нэг тоглогч оролцох гэнэ. Сүдокү нь хааш хаашаагаа есөн нүдтэй хүснэгтэд 1-9 хүртэлх тоог нэг эгнээнд давхардуулахгүйгээр нөхөж тоглодог, ихэвчлэн сэтгүүл, сонины арын нүүрэнд байдаг наадгай юм. Тэгвэл энэ тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2006 оноос эхэлсэн бөгөөд Японы эвлүүлдэг тоглоомын холбооноос тус тэмцээнд жил бүр тоглогчдоо илгээдэг ажээ. Харин Азийн сүдокүгийн аварга шалгаруулах тэмцээн долоон жилийн өмнө хувийн болон багийн тоглолт гэсэн хоёр төрөлтэйгөөр эхэлсэн байна. Тэгвэл ирэх тэмцээнийг Японы “Mainichi Newspapers” компанийн харьяа өдөр тутмын сонинууд ивээн тэтгэж байгаа юм.

Эх сурвалж: "Mainichi" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.