images

Киришима, Хоошёорюү хоёр дараагийн барилдаанд учраа таарлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-01-25


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё 12 дахь өдрөө үргэлжилж, Эзэн хааны цомын эзэн тодрох дөхөж байна. Одоогийн байдлаар япон сүмоч сэкиваки Котоновака 11 даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол түүний араас ёкозүна Тэрүнофүжи, оозэки Киришима, Хоошёорюү нар арван даваа, хоёр унаатай удаалж байгаа юм. Өнөөдрийн барилдаанд Тэрүнофүжи Оносатогоор, Киришима Тамавашигаар, Хоошёорюү Таканошогоор, Котоновака Оношогоор давлаа. Харин маргаашийн барилдаанд эзэн хааны төлөө ширүүн өрсөлдөж буй энэ дөрвөн сүмоч хоорондоо учраа таарчээ. Тодруулбал, Киришима Б.Лхагвасүрэн Хоошёорюү С.Бямбасүрэнтэй, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Котоновакатай барилдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.