images

“SpaceX” компани “Starlink” интернэт сүлжээний 23 хиймэл дагуул нэмж хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-08


   АНУ-ын сансрын технологийн “SpaceX” компани пүрэв гарагийн 12 цагт “Starlink” интернэт сүлжээний 23 хиймэл дагуул шинээр хөөргөлөө. Хиймэл дагуулыг Флорида дахь “Cape Canaveral Space Force Station” станцаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Тус компани анх 2019 оны тавдугаар сард интернэтийн 60 жижиг хиймэл дагуул хөөргөж байсан юм. Түүнээс хойш хиймэл дагуулын тоо тогтмол нэмэгдсээр энэ оны 11 дүгээр сарын 3-ны байдлаар 5420 хиймэл дагуул сансрын тойрог замд байжээ. Тус компани нийт хиймэл дагуулынхаа тоог 12 мянгад хүргэхийг зорьж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.