images

“Microsoft” компани Хятадтай хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-08


   “Microsoft” компанийн ерөнхийлөгч Брэд Смит, Хятадын Худалдааны сайд Ван Вэнтаотай уулзаж хоёр улсын хиймэл оюун ухаанаас худалдааны харилцаа хүртэлх өргөн хүрээний сэдвээр ярилцжээ. Тэд 11 дүгээр сард болсон Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалтын дараа уулзахаар тохирсон байна. Ингээд өчигдөр болсон уулзалтын үеэр Ван Вэнтао “Манай яам "Microsoft” компанийг Хятад, Америкийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна" гэжээ. "OpenAI" компанийн хөгжүүлсэн ChatGPT гарснаар тус компани хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийн нэг болсон бөгөөд Хятадын "Alibaba", "Tencent", "Baidu" компаниуд мөн хиймэл оюун ухаанд суурилсан технологийн моделиудаа зарлаад буй. Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзахдаа хиймэл оюун ухааны аливаа эрсдлээс хамгаалах, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр санал нэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.