Энтони Блинкен, Ван И нар утсаар ярив
Анд нөхдийн мэдээ
2023-12-07
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр утсаар ярилцлаа. Энэ үеэр Э.Блинкен Ван Иг Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Киссинжерт хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Харин Ван И, Х.Киссинжер хоёр улсын харилцааг сайжруулахыг үргэлж дэмждэг байсныг дурдаад түүний дипломат өвийг ирээдүй хойчдоо өвлүүлэх тухай ярьжээ. Улмаар “Бидний хамгийн чухал үүрэг бол Сан Францискогийн уулзалтын эерэг үр нөлөөг уртасгаж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг нэгтгэж, Хятад-Америкийн харилцааг тогтворжуулж, эрүүл саруулаар хөгжүүлэхэд туслах явдал юм” гэсэн байна. Мөн тэд Тайвань, Израиль-Палестиний асуудлаар ярилцжээ. Энэ үеэр Ван И Тайваний асуудлаарх Хятадын хатуу байр суурийг дахин илэрхийлж, АНУ-аас Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.