“McDonald’s” 2027 он гэхэд нэмж 8800 салбар байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-12-07
Түргэн хоолны сүлжээний “McDonald’s” корпораци 2027 он гэхэд 8800 шинэ салбар ресторан нээж, 100 сая үнэнч хэрэглэгчтэй болох зорилго тавьжээ. Тухайлбал, ирэх онд шинэ салбарынхаа тоог дөрвөн хувьд хүргэх, түүнээс хойш жил бүр 4-5 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ АНУ-д 900, олон улсын зах зээлийн сегментдээ 1900, олон улсын хөгжлийн лицензтэй зах зээлд ойролцоогоор 7000 орчим салбар нээх ажээ. Одоогоор тус корпораци дэлхий даяар 41198 салбартай байгаа бөгөөд 2027 онд салбарынхаа тоог 50 мянгад хүргэх гэж байгаа юм. Түүнчлэн “Alphabet” компанийн “Google Cloud”-аас хиймэл оюун ухааны үйлчилгээ авч үйл ажиллагаагаа хөгжүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.