“TIME” сэтгүүл оны шилдэг тамирчнаар Лионель Мессиг нэрлэв
Анд нөхдийн мэдээ
2023-12-06
Америкийн хөлбөмбөгийн “Inter Miami” багийн тоглогч Лионель Мессиг “TIME” сэтгүүл 2023 оны шилдэг тамирчнаар нэрлэлээ. Тэрбээр хөлбөмбөгийн спортын хамгийн том шагнал "Ballon d'Or" буюу "Алтан бөмбөг" шагналыг нийт найман удаа хүртсэн билээ. Мөн ердөө дөрвөн сарын өмнө “Inter Miami” багийн тоглогч болсон хэдий ч лигийн цомын долоон тэмцээнд 10 гоол оруулж богино хугацаанд АНУ-ын хөлбөмбөгт том нөлөө үзүүлжээ. Л.Месси 2022 оны ДАШТ-д багаа түрүүлгэснээр Аргентин улсдаа 36 жилийн дараа дэлхийн аваргын цомыг аваачсан юм. Ингэснээр тэр хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдийн аваргын 44 цомтой болсон юм. Л.Месси “Barcelona” багт арав гаруй жил тоглохдоо нийт 672 гоол оруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.