images

Хоккайдо аралд 20 жилийн дараа туйлын туяа үзэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-05


   Японы хойд хэсэгт орших Хоккайдо аралд өнгөрөгч баасан гарагийн оройн 20 цагийн үед улаан өнгөт туйлын туяа үзэгджээ. Тэр үед Монголын зарим аймагт мөн улаан өнгийн туйлын туяа үзэгдсэн юм. Үүнийг хоёр долоо хоногийн өмнө нарны гадаргуу дээр болсон хүчтэй дэлбэрэлтээс үүсэлтэй гэж тайлбарлажээ. Учир нь, туйлын туяа нь агаарын найрлага дахь азот, хүчилтөрөгч соронзон орны нөлөөгөөр мөргөлдөхөд үүсдэг байна. Тиймээс туйлын туяа ихэвчлэн хойд, өмнөд туйлын соронзон орны ойролцоо үзэгддэг ажээ. Хоккайдо аралд үүний өмнө 2003 оны аравдугаар сард туйлын туяа үзэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.