images

Египет улс хиймэл дагуул хөөргөлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-05


   Египет улс Хятадын Жиучуан хиймэл дагуул хөөргөх төвөөс даваа гарагийн үдэд зайнаас тандан судлах “MISRSAT-2” нэрт хиймэл дагуулыг хөөргөлөө. Тус хиймэл дагуулыг “Long March-2C” зөөгч пуужингийн 499 дэх нислэгээр хөөргөсөн нь сансрын тойрог замд амжилттай орсон байна. Египет улс энэхүү хиймэл дагуулыг гадаргын ус, хөдөө аж ахуй, байгалийн баялаг зэрэг олон талбарт ашиглах ажээ. “MISRSAT-2” нь дээрх хоёр улсын сансар судлалын өндөр технологийн хамтын ажиллагааны төслийн үр дүн юм.

Эх сурвалж: "Синьхуа" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.