images

105 жилийн турш нэг байшиндаа амьдарчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-05


   Английн иргэн 105 настай Элзи Алкок гэдэг эмэгтэй насаараа нэг л байшинд амьдарчээ. Тэрбээр 1918 оны зургаадугаар сард төрсөн бөгөөд анх төрсөн байшингаасаа огт нүүлгүй амьдарч байгаа юм. Тэрбээр аав, ээж хоёрыгоо нас барсны дараа 1967 онд талийгаач нөхөр Биллийн хамт төрсөн байшингаа өөрсдийн нэр дээр худалдаж авахаар шийджээ. Ингээд тухайн үед 250 паундаар худалдаж авсан гэнэ. Харин одоо тэр өөрийн хүү 76 настай Рэймондын хамт төрөлх байшиндаа аж төрсөөр байна. Э.Алкок хоёр хүүхэд, зургаан ач, 30 жичтэй аж. Тэрбээр өндөр насалж буйгийнхаа нууцыг ямар ч интернэт, гар утас, и-мэйл хэрэглэдэггүйтэй холбоотой гэж тайлбарлажээ. Харин тэрбээр цэцэрлэгээ усалж арчлан, эвлүүлдэг зураг, үг хайдаг тоглоом тоглож, юм нэхэж өдрийг өнгөрүүлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.