Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Хятадын Гуанжоу хотноо өнгөрөгч ням гарагт Дэлхийн хэвлэл мэдээллийн тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ жилийн уулзалт “Дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжье” сэдвийн дор болж, 101 орны 450 төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, дэлхийн 197 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, судалгааны төвүүд, Засгийн газрын агентлагууд, Хятадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын агентлагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Уулзалт энэ сарын 2-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.