Улаанбаатар-Бээжин чиглэлд шууд нислэг нэмэгдлээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Улаанбаатар-Бээжин чиглэлд Монголын агаарын тээврийн шууд нислэг шинээр нэмэгдлээ. Тодруулбал, “Хүннү Эйр” компанийн MR801 нислэг “Дашин” олон улсын нисэх онгоцны буудалд ням гарагт бууснаар, тэнд шинэ нислэгийн нээлт болжээ. Улмаар мягмар, пүрэв, ням гарагт хоёр улсын хооронд тогтмол шууд нислэг үйлддэг болж байгаа аж. Энэ тухай “Шинэ нислэг нь Монгол, Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ бизнес, аялал жуулчлал, боловсролын зорилготой аяллыг хөнгөвчилнө” хэмээн “China Daily” сонин мэдээлэв. “Дашин” онгоцны буудалд Хятадын болон, олон улсын 20 гаруй агаарын тээврийн компанийн хөлөг газардаж, Лондон, Амстердам, Москва, Доха, Риад, Куала Лампур, Токио, Сөүл, Осака, Мальдив зэрэг хүмүүсийн хамгийн ихээр зорчдог чиглэлд дамжин нислэг үйлддэг байна. Цаашид тус нисэх онгоцны буудал хамтран ажилладаг авиа компаниудынхаа тоог нэмэхийг зорьж байгаа аж. Нийт 63 тэрбум ам.доллароор боссон тус нисэх онгоцны буудал нь Дэлхийд хамгийн томдоо тооцогдож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.