Английн хаан Грек улсын далбааны хээтэй зангиа зүүсний учир юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-12-04
Их Британийн хаан III Чарльз Дубайд болж буй НҮБ-ын хуралд баасан гарагт оролцохдоо Грек улсын далбааны хээтэй зангиа зүүжээ. Үүний учрыг ерөнхий сайд Риши Сунакт өгч буй далд утгатай дохио гэж шинжээчид тайлав. Учир нь Р.Сунак, Грекийн ерөнхий сайд хоёр Грекийн Афин хотын Парфеноноос аваачсан уран баримлыг эх нутагт нь буцаах тухай асуудлын улмаас долоо хоногийн турш маргасан юм. Нөгөө талаас хааны гэр бүлийнхний аливаа үйлдэл бүгд утга учиртай байдаг бөгөөд улс төрийн тодорхой асуудалд шууд үг хэлэх эрхгүй учраас далд утгаар санаа бодлоо илэрхийлсэн байж магадгүй гэнэ. Мөн Чарльз хааны эцэг, ханхүү Филипп Грект төрсөн, Грекийн хааны удмын хүн байсан юм. Харин энэ тухай Бакинхэмийн ордноос стайлбар өгөхдөө "Ийм зангиа зүүсэн нь санамсаргүй явдал" гэсэн бөгөөд "Өнгөрөгч долоо хоногт болсон Өмнөд Солонгосын төрийн тэргүүний айлчлалын үеэр мөн энэ зангиаг зүүсэн" гэжээ. Түүнчлэн хаан, ерөнхий сайдтай уулзахдаа үүнийгээ нотолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.